fbpx

Брэндбүүк

Брэндбүүк гэдэг нь “брэндийн зааварчилгаа, брэндийн стандарт, стилийн гарын авлага ч гэгддэг бөгөөд брэнд хэрхэн ажиллахыг тайлбарласан дүрэм, журмуудын багц юм. Энэхүү гарын авлага, зааварчилгаанд дараахууд ордог:

  1. Таны брэндийн түүх, алсын хараа, зөн төлөв болон үнэт зүйлс
  2. Логоны нарийвчилсан мэдээллүүд - логоны стандарт
  3. Логог зөв болон буруугаар ашиглахыг жишээгээр харуулдаг
  4. Сонгосон  өнгө
  5. Сонгсон фонт
  6. Нэрийн хуудас болон захидлын толгой
  7. Зар сурталчилгаанд хэрхэн ашиглагдах зааварчилгаа
  8. Сав баглаа боодолд хэрхэн ашиглагдах зааварчилгаа
  9. Дэмжих график элемэнтүүд
  10. Сошиал медиа дээр ашиглагдах хэлбэрүүд
  11. Вебсайтны үндсэн загвар
  12. Зургийн хэлбэрүүд гэх мэт

 

 

Брэндбүүкийн хэзээ хөгжүүлэх ёстой вэ?

Брэндбүүкийг туршлагатай график дизайнер эсвэр маркетингийн агентлагаар логог боловсруулж байх үед хийх ёстой.

Брэндбүүкийг хэрхэн ашиглах вэ?

Бүтээгдэхүүний сурталчилж байхад компаний мессеж, имиж, бүтээгдэхүүн үйлчилгээг илэрхийлэхэд гурвадагч талын этгээдүүд буюу сурталчилгааны компаниуд, дизайнерүүд, зурагчид, хэвлэлийнхэн тусладаг.

Ийм тохиолдолд, брэндбүүкийн гарын авлага тэдэнд шаардлагатай болдог. Ингэснээр:

Лого

Лого болон стандартыг буруугаар ашиглахгүй байх

Өнгө, фонт

Өнгө, фонт, дизайны элементүүдийн буруугаар ашиглахгүй байх<br />

Дизайн

Дизайнийг эргэлзээтэй, хямд харагдахуйцаар эвдэхгүй байх

Уялдаа

Уялдаагүй мессежүүдийг илэрхийлэхгүй байх

Яагаад брэндбүүк чухал вэ?

  • Уялдаа холбоо – вебсайт, нэрийн хуудас эсвэл танай компаний танилцуулга гээд бүгд хоорондоо уялдаж үйлчлүүлэгчид танил болдог
  • Стандарт, дүрмийг боловсруулах – брэндийн зааварчилгаа нь брэндийн элементүүдийг хэрхэн ашиглах зааварчилгаа, дүрмүүдийг оруулсан байдаг
  • Таниулах – брэндийн уялдаатай байдал нь зорилтот худалдан авагчид, зах зээл дээ илүү хурдан танигдахад тусладаг
  • Төвлөрөх – шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулахад брэнд зааварчилгаатайгаар хурдтай бас үр дүнтэйгээр таниулах боломж олгодог
  • Үнэ цэнэ – брэндийн таних тэмдэг тодорхой байхад брэндийн төсөөлөгдөх үнэ цэнэ нэмэгддэг. Ингэснээр, илүү найдвартай, ажил хэрэгч харагддаг.